Cонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах салбар зөвлөл”-ийн уулзалт боллоо.
Тус уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхийг тэтгэвэрт гаргахад нь хугацааны дэмжлэг үзүүлэх, Мэргэжлийн сургалтад хамруулах, Барилга байгууламжийн хүртээмжтэй орчныг сайжруулах, Суугаа волейболын тэмцээнд оролцох баг тамирчдын хувцас, холбогдох заалтыг шийдвэрлэх, зэрэг асуудлыг хэлэлцлээ.