Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2022.05.12 16:49
3268
Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо хийх асуудлаар АНУ, Япон, Монголын эмч нар хуралдлаа
 
Монгол улсад цусны үүдэл эсийг донороос шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхлэхээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ) дээр бэлтгэлээ хангаад байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн.
Энэхүү ажлын хүрээнд УНТЭ эмч нар , ЭМЯ-ны холбогдох хүмүүс ба АНУ Техасын Их Сургуулиас П.Энхбаатар , Койчи Такахаши , Японы эд эрхтэн шилжүүлэн суулгах , эсийн эмчилгээний нийгэмлэгийн ерөнхийлөгч Таконори Тэшима, Каназава их сургуулийн эмч Точира Миамото, эмч нар оролцсон зөвлөлдөх уулзалт болжээ.