Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ
2022.05.19 11:43
5301
Төрийн ордонтой танилцах иргэдийн хувцаслалтыг хөнгөвчлөх саналыг ЗГ-т хүргүүллээ

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нарын  нэр бүхий гишүүд Төрийн ордонтой  танилцах журмын хувцаслалтын шаардлагыг хөнгөвчлөх саналыг Засгий газарт хүргүүлжээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш энэ саналыг дэвшүүлж, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулсан байна. Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Тагнуулын ерөнхий газар гэсэн дөрвөн байгууллагын удирдлагын Төрийн ордны тухай хуулийг үндэслэн хамтарч гаргасан журамд Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтыг заасан байдаг Иймээс эдгээр дөрвөн байгууллагын хамтарсан шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахын тулд эдгээр байгуулагад албан бичиг илгээжээ.