Эмээлт орчмын мах бэлтгэлтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаардлаа.
Тус газрын мах бэлтгэлтэй холбоотой мэдээлэл цацагдсанаас хойш 15 гаруй хонгийн дараагаас төрийн байгууллагын хяналт шалгалтын хариу гарсан боловч МХЕГ-аас хэвлэл мэдээлэлд өгсөн хариу болон лабораторийн шинжилгээний хариутай эрс зөрсөн байна.
Энэ асуудлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэн яаралтай хуралдаж холбогдох шийдвэр гаргах шаардлагатай хэмээн зарим хэвлэл мэдээллийн байгууллагаас үзэж байгаа бөгөөд Тагнуулын ерөнхий газарт Эмээлт буюу Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд үйл ажиллагаагаа явуулж байсан Эм Ди Си Пи гэх Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Хятад эзэнтэй комдани нь Монгол Улсын иргэдийн үндэсний аюулгүй байдалд халдаж хорлон сүйтгэх үйл ажиллагааг зохион байгуулалттай явуулсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандаж мэдээллийн эх сурвалжийн аюулгүй байдлыг хангаж хамгаалж өгөхийг хүслээ. Тодруулбал, БНХАУ-ын иргэд буюу тухайн байгууллагын эзэн холбогдогчид мэдээлэл өгсөн эх сурвалжийг сүрдүүлж занилхийлэх үйл явдал удаа дараа гаргасан байна.