УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Ховд аймагт саарал чоно, заарт хархны тоо толгойн өсөлт нь иргэдийн амьжиргаа, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хандан асуулга тавьсан байна.
Тэрээр асуулгадаа “Хар-Ус нуурын ай сав, арлуудад нутагшуулсан заарт харх /ондатр/ гэх амьтан сүүлийн жилүүдэд тоо толгой нь хэт олшрон нэг зуун мянгад хүрч малчдын хадлан тэжээл бэлтгэх талбай усанд автах, малын бууц хэвтэргүй болох, нуурын зэгс, хулс, ургамал ховордох, Ховд аймгийн 5 сумын 500 гаруй малчид өвөлжөө, хаваржаагүй болох, нуурын экологийн тэнцвэр алдагдахад хүрээд байна.
Хар-Ус нуурт 60 орчим арал байдгаас 30 арал нь уг амьтнаас болж унаган төрхөө алдаж сүйдсэн талаар судлаачид, нутгийн иргэдээс мэдээлэл ирсээр байна. Мөн нутгийн иргэд ондатр агнаснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьтан агнасан гэх эрүүгийн хэрэгт холбогдох, Зөрчлийн хуулиар шийтгүүлэх явдал гарсаар байна.
Түүнчлэн баруун бүс нутаг ялангуяа Ховд аймгийн нутаг дэвсгэрт саарал чонын тоо толгой огцом өсөж, малчин иргэдийн малд ихээр халдаж амьжиргаанд нь сөргөөр нөлөөлөх боллоо. Малчдын хоттой мал, малаа хариулж байгаа хүн рүү чоно дайрсан гарцаагүй тохиолдолд чоно агнасан малчин Амьтны тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн хариуцлага хүлээж, их хэмжээгээр торгуулан, эд зүйлсээ хураалгаж байна. Малчид чоно агнахын тулд заавал сургалтад суух, сумын Засаг даргаасаа урьдчилан зөвшөөрөл авах, төлбөр /102000-240000 төгрөг/-ийн төлөх зэрэг олон шат дамжлага дамжин чоно агнах зөвшөөрөл авах зохицуулалттай байгаа нь бодит амьдрал дээр олон хүндрэл үүсгэж байна.
Иймд: