Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Тугалын-Эрүү гэдэг газарт байрлах хиймэл нуурт суудлын автомашин живж, хоёр хүн нас баржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 10:53 цагт нуурын эргээс 15 м зайд, 3 м-ийн гүнээс нэг иргэн, 11:16 цагт нуурын эргээс 12 м зайд, 3 м-ийн гүнээс дахин нэг иргэний цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.