Нийгэм
2022.06.13 08:11
576
Монголын анхны VIRTUAL KITCHEN нээгдлээ

Хоол хүргэлтэд хамгийн чухал нь хурдтай хүргэх байдаг. Нэг цэгээс хүргэлт хийснээр хамгийн хурдан хүргэх боломжтой болдог. Энэхүү боломжийг олон улсын зах зээлд хоол хүргэлтийн Uber Eats компани нь 2014 онд хамгийн анх “Virtual Kitchen”-ийг нээсэн. Энэ жишгээр хэрэглэгчдэдээ зориулж хамгийн амттай хоолыг хамгийн хурдтай хүргэхээр Ток Ток хоол хүргэлтийн аппликэйшнд Виртуал ресторанууд нэгдсэн байна.

“Virtual Kitchen” гэдэг нь хэрэглэгчид очиж хоол идэхгүй, харин хоол хийхэд шаардлагатай бүхий л зүйлсийг бэлтгэсэн гал тогоонд тухайн ресторануудын тогооч нар очин нэг дор тус бүрийн олон янзын амттай хоолоо хийж бэлдэн Ток Ток-ийн хүргэгчид өгч хүргэлтэд гаргана гэсэн үг юм.

Ток Ток хоол хүргэлтийн аппликэйшн нь “Virtual Kitchen”-ийн анхны салбараа рестораны сонголт хамгийн цөөн байдаг Яармагт нээжээ. Цаашид рестораны сонголт багатай олон төрлийн байршлуудад салбараа нээхээр зэхэж байгаа гэнэ. Энэ нь хэрэглэгчдэд амттай хоолоо хурдан шуурхай хүргүүлэх боломжийг олгохоос гадна, ресторануудад нэмэлт зардалгүй үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгож байгаа юм. Одоогийн байдлаар хамгийн анхны “Virtual Kitchen”-д Mr.Pizza, Hurd Korean Restaurants, Yellobox ресторанууд нэгджээ. Хэрэглэгч та Ток Ток аппликэйшнээ татаад Яармаг орчимд эдгээр ресторануудаас захиалга өгснөөр амттай хоолоо хамгийн хурднаар хүргүүлэх боломжтой болжээ.

Та Virtual Kitchen буюу зөвхөн хүргэлтээр үйлчилдэг ресторануудаас хоолоо захиалаад амласан цагтаа хүргүүлэхийг хүсвэл яг одоо Ток Ток аппликэйшнээ татаад, захиалаарай.

Мөн та Монголын анхны "Virtual kitchen"-д нэгдэж, хэмнэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулахыг хүсвэл 9909-6821 дугаараар бидэнтэй холбогдоорой.

Ток Ток тогшилт бүр амттай.

Апп татах линк: http://onelink.to/nse56d

Утасны дугаар: 7766-7766