Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу өнөөдрөөс нийтийн тээврийн автобус явж эхэлж байгааг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Нийтийн тээврийн автобусаар Чингис хаан олон улсын нисэх буудал руу явах тариф нь том хүн 20,000 хүүхэд 7000 байна. Ингэхдээ Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар нийтийн тээврийн автобус үйлчилнэ.
Цагийн хуваарь:
Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20
"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.
Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан гаргасан ба нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.