Спорт
2022.06.27 14:07
592
Улсын наадамд барилдах бөхчүүдийг долоодугаар сарын 7-9-нд бүртгэнэ

Улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээдийн удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 28-ны дотор бичгээр болон МҮБХ-ны албан ёсны хаягаар ирүүлэхийг Монголын Үндэсний бөхийн Холбооноос мэдээллээ.

Энэ жил Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд албан ёсны бүртгэл 2022 оны долоодугаар сарын 07-09-ны өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, цээж зурагтайгаа МБӨ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.