Олон Улсад долларын ханш бүх гол валюттай харьцах ханш өссөөр байна. Учир нь дэлхий дахинд үүсээд буй одоогийн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид ам.долларыг ганцхан аюулгүй баталгаатай валют гэж үзэж бүх худалдааг доллараар арилжиж байна. Мөн долларын ханшийн савалгаа өсөлт, эрэлтээс хамаарч дэлхийд газрын тосны үнэ дахиад л нэмэгдэж эхэллээ. Бүгд Найрамдах Турк Улс нь Украины үр тарианы экспортыг зохицуулах төв байгуулахаар төлөвлөж АНУ, Украйн, ОХУ, БНТУ гэх дөрвөн талт уулзалт зохион байгуулах гэж байгаа талаар мэдэгснээс хойш тус улсад долларын ханш тодорхой хувиар өсч, шатахууны үнэ болон өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байна. Олон улсад үүсээд буй нөхцөл байдлаас шууд хамаарч манай улсад ч тун удахгүй шатахууны үнэ нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн хөрөнгө оруулагчдын хувьд ам.долларын ханш голлох валюттай харьцахдаа чангарсаар байна. Еврогийн ханшийн уналт үргэлжилж евро болон долларын ханш 20 жилийн дараа тэнцэв. Үүнээс шалтгаалан олон улсад нэг баррель газрын тосны үнэ 98 ам.долларт хүрэв. Дэлхий даяар ам.долларын ханш чангарч байгаа тул еврогийн ханш унасаар Европын холбоо эдийн засгийн уналтад ороход ойрхон байна. Европын эдийн засаг ийнхүү доройтоход Орос-Украины дайн голлон нөлөөлж байна. Орос-Украины дайн эхэлснээр эрчим хүч, байгалийн хий, газрын тосны үнэ асар их өссөн нь Европын холбоо болон бусад улсад сөргөөр нөлөөлж газрын тос, түлшний үнэ нэмэгдэх гол шалтгаан болсон. Улмаар манай улсад ч удахгүй түлшний үнэ тодорхой хувиар нэмэгдэх хандлагатай байна. Саудын Арабын зүгээс нефтийн олборлолт, үнийг нэмэгдүүлэх талаар дангаар зарлаагүй боловч харин Холбооны Нөөцөөс арай түрэмгий чангаруулах төлөвтэй байгаа тул WTI маркийн нефтийн фьючерс сүүлийн дөрвөн сарын доод түвшнээс 2 хувиар өсч нэг баррель нь 98 ам.долларт хүрэв. АНУ нь Саудын Арабыг газрын тосны олборлолтоо даруй нэмэгдүүлнэ гэж хүлээхгүй байгаа бөгөөд энэ оны 8 дугаар сарын 3-нд болох газрын тос экспортлох орнуудын уулзалтын үр дүнг харж байна. Гэхдээ газрын тосны ОПЕК-ийн гишүүн орнуудын ихэнх нь хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэсэн хэдий ч эрэлт ихээр үүсэхийн хэрээр олон улсад нефтийн үнэ баррель нь 100 доллараас давах хандлагатай байна. Ингэснээр Монгол Улсын хувьд олон улсад үүссэн нөхцөл байдлаас шууд хамаарч түлшний үнэ огцом нэмэгдэхэээр байна. Энэ үйл явдал нь төр засгаас үл хамаарч байгаа үзэгдэл юм.