Өнгөрсөн долоо хоногт УУХҮ-ийн сайд Г.Ёндон АИ-95 автобензин болон дизель түлшний үнийг 300 төгрөгөөр буурна гэж мэдэгдсэн бол энэ амралтын өдрүүдэд мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ буурах талаар мэдэгдээд байсан юм.
Тэгвэл Дизель түлш болон Аи-95 шатахууны үнэ литр тутамдаа 300₮-р буурсан талаар ШӨХТГ-өөс мэдээллээ.
ШӨХТГ-ын хийсэн тооцооллоор литр тутамд 445-500₮-р буух боломжтой харагдаж байгаа боловч өмнөх саруудын ашиг алдагдлаас шалтгаалан харилцан адилгүй байх боломжтой тул нарийвчилсан тооцооллыг хийж цаашид хяналт тавина гэлээ.