Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.09 08:45
796
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өнөөдөр нээнэ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 313 километр төмөр замыг барьж байгуулснаар өнөөдөр нээнэ. 

Тус төмөр зам нь Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн буюу хүнд даацын төмөр зам гэдгээрээ онцлогтой. Мөн уулзваргүй, 1,520 мм-ийн царигтай, шилжүүлэн ачих болон ачилтын тус бүр нэг терминалтай байна. 

Энэ оны төсвийн тодотголоор 18 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Үүнээс наймдугаар сарын 22-ны байдлаар 13.2 сая тонныг экспортолж, гүйцэтгэл 73.4 хувьтай байгааг албаны эх сурвалжаас мэдээллээ.

Хоёр өртөө, зургаан зөрлөг бүхий уг төмөр замаар жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэн, экспортын орлогыг 3.4 сая ам.доллароор нэмэгдүүлэх урьдчилсан тооцоололтой байгаа аж.