Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2022.09.12 15:10
1762
АН-ын ЕНБ-ийн дарга И.Мөнхжаргал: МАН намайг хууль шүүхийн өмнө залхаан цээрлүүлэх арга хэрэглэж байна

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэсэн юм. Өнгөрөгч наймдугаар сарын 17-ны өдөр товлогдоод байсан шүүх хурал МАН-ын төлөөлөл ирээгүйгээс хойшлогдоод байсан юм. Тэгвэл өнөөдөр буюу 9-р сарын 12-нд товлогдсон хурал дахин хойшилжээ. 

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: Хүнийг гэм буруугийн асуудлаар, нэр хүндээ гутаан доромжлуулсан гэж үзээд  шүүх гэж байгаа бол МАН хуралдаа ирж оролцох хэрэгтэй.

Миний харж байгаагаар МАН шүүх хурал руу орох сонирхолгүй зүгээр л намайг хууль шүүхийн өмнө залхаан цээрлүүлэх ажил хийж байна гэж харж байна.

Эрх баригч намын нэр хүндийг эрүүгийн хуулиар яллах боломжгүй.Учир нь эрх баригчид, иргэдийн яаж амьдрахыг зааж, чиглүүлдэг улс төрийн хүчин.Гэтэл иргэдийн сайн, сайхны төлөө явах ёстой улс төрийн хүчин иргэндээ гомдож, эрүүгийн хуулиар далайлгаж, иргэнээ яллагдагчаар татаж байгаа нь байж боломгүй зүйл юм. Үүнийг орчин цагт "ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ" гэж харахаас өөр гарц алга.