Нийгэм
2022.09.15 16:28
2787
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дэд даргаар Ч.Сайханбилэгийг батламжиллаа

Ардчилсан намын ҮБХ өнөөдөр хуралдаж, Үндэсний бодлогын хорооны дэд дарга, Бодлогын хороодын дарга нарыг батламжлах асуудлыг хэлэлцээ. Тэгвэл тус хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Үндэсний бодлогын хорооны дэд даргаар сонгож, батламжилсан байна.

Өдгөө Ч.Сайханбилэг нь АНУ-д амьдарч байгаа бөгөөд хуулийн байгууллагаас дууддаг ч эрүүл мэндийн шалтгаантай хэмээн эх орондоо ирээгүй байна.