Хүний эрхийн үндэсний комисс болон НҮБ-ын хүн амын сан, "Цаглашгүй мэдлэг" ТББ хамтран оюутан залуусын бэлгийн боловсрол болон нөхөн үржихүйн асуудлаар 18 их дээд сургуулийн 842 оюутнуудын дунд 13 эрхийн хүрээнд судалгаа явуулсан.
Судалгаанд хамрагдсан оюутнуудын 30 орчим хувь нь нөхөн үржихүйн эрүүл мэнд болон бэлгийн боловсролын талаар мэдээлэл сайн, харин үлдсэн 70% нь төдийлөн сайн мэддэггүй гэв.
Оюутнуудын дунд бэлгийн боловсрол хангалтгүй байгаагаас үүдэн бэлгийн замын халдварт өвчин жил ирэх тусам нэмэгдэж байна. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 10 хувиас бэлгийн замын халдварт өвчин илэрсэн нь нөхөн үржихүйн болон бэлгийн боловсрол оюутан залуучуудын дунд хангалтгүй байгааг илэрхийлж байна. Мөн охидын гурав орчим хувь нь оюутан байхдаа жирэмсэн болсон байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн тоон мэдээллээр:
Харин төрөлтийн талаарх бүртгэл мэдээг харвал:
Оюутнуудын дунд гутаан доромжлох, ялгаварлан гадуурхлаас ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлаар хувийн нууцаа хамгаалуулах эрх, мэдлэг боловсрол эзэмших эрх ихээхэн зөрчигдөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
Үүнээс нэн тэргүүнд тулгамддаг бэлгийн дарамтын асуудал Их дээд сургуулийн орчинд ямархуу байгааг мэдэхээр тандалт судалгааг хийхэд 17% нь бэлгийн дарамт огт байхгүй гэсэн бол үлдсэн 83% нь буюу гурван оюутан тутмын хоёр нь ямар нэгэн хэмжээгээр бэлгийн дарамтад өртсөн гэв.
Монгол улсын хувьд жирэмсэн болон хөхүүл оюутнуудын хэрэгцээнд таарсан орчин байхгүй.Иймээс оюутнуудын ялгаатай хэрэгцээнд нь тохирсон дотоод дүрмийг тусгах нь чухал гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул хэллээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн тоон мэдээллээр 2020 онд 1372, 2021 онд 1571 оюутан үр хөндүүлсэн байна.
Оюутан залуусын дунд бэлгийн боловсрол болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгааг дээрх судалгаанаас харж болно.