Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.13 08:32
2060
Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймаг, Ханх сум. Хороо багийн “Бөөрөг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 286 км, сумын төвөөс баруун хойд зүгт 21 км, Ө-51°37'12.0", У-100°24'36.0"/ 2025.01.12-ны өдрийн 14:35:31 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 14:41 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.